ОРХОН: Зам талбайн цэвэрлэгээ, хог ачилтын 12 машиныг орон нутагт хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-02-07 12:08:45
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Монгол Улс, Польш Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр Орхон аймагт хог боловсруулах, ангилан ялгах үйлдвэр барьж байна. Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр барих гэрээг 2019 онд Польш Улсын Засгийн газартай байгуулж байсан юм.

Тус төслийн хүрээнд зам талбай цэвэрлэх, хог хаягдлыг ачиж тээвэрлэх, татан зайлуулах, дарж устгах олон үйлдэлт 12 машин, механизмыг өнөөдөр Хот тохижуулах газарт хүлээлгэн өглөө.

Үүнд, хог тээвэрлэх хоёр, шахаж нягтруулах зургаа, дарж булшлах нэг, зам арчилгаа, цэвэрлэгээний нэг машин байна. Ингэснээр Хот тохижуулах газрын техник шинэчлэлт 90 хувьтай болж байна. Мөн орон нутгийн төсвийн 2.3 тэрбум төгрөгөөр долоон машин нэмж авна. 




Холбоотой мэдээ