ГХЯ: Турк дэх газар хөдлөлтийн бүсэд байгаа хоёр монгол иргэний амь насанд аюул учраагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-02-07 11:55:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж буй. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй гэж ГХЯ-аас мэдээллээ.


БНТУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөө өглөө ГХЯ-ны удирдлагууд шуурхай хуралдаан хийсэн байна. Хуралдаанаар шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж, УОК болон Шадар сайдад танилцуулсан аж.


БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн ажиллаж амьдарч байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс юм.

Холбоотой мэдээ