СЭЛЭНГЭ: Мах, сүүний үнэ нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт Монголын уламжлалт сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим
барааны үнэ өссөн үзүүлэлттэй байна.
Тухайлбал, энэ сарын 7-ны
өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт махны үнэ өмнөх өдрөөс 4.1-6,2 хувиар өсжээ.
Хонины ястай
мах 9000-9500 төгрөг, үхрийн ястай мах 12000-12500, ямааны ястай мах 8000-8500 төгрөг буюу тус бүрдээ 500 төгрөгөөр нэмэгджээ.
Мөн сүүний үнэ 1000
төгрөгөөр нэмэгдэж, 4000 төгрөгөөр худалдаж байна.
Харин элсэн чихэр, будаа, гурил зэрэг өргөн хэрэглээний үнэ тогтвортой байна.