ӨНӨӨДӨР: Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 6-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.30 цагт: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болно.
10:00
цагт: Боловсролын
үнэлгээний төвд 2023 оны ЭЕШ-ын
бүртгэлийн талаар
хэвлэлийн
бага хурал зохион байгуулна. Утас:
9166-6022.
10.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл,
хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан
шалгах түр хорооны Нотлох
баримтыг шинжлэн судлах 2 дахь шатны сонсгол эхэлнэ.
11.30 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын багц хууль болон Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна.
11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Д.Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байсан иргэдийн төлөөлөл “Эрдэнэс Тавантолгой”-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлнэ.
12:00 цагт: ГХЯ-нд “Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн босгох,
өргөжүүлэх, өсөлтийг дэмжихэд чиглэсэн цахим шийдлүүдэд тэтгэлэг олгох
хөтөлбөр”-ийн танилцуулга уулзалт болно.
12:00 цагт: нийслэлийн
“Хангарди” ордонд авто
машины цахим үнэмлэх болон RFID системийн талаар холбогдох албаныхан мэдээлнэ. Утас:
8808-4148.
-"Новотел” зочид буудалд: Монгол
Улсын интернэт сүлжээг интернэт хаягжилтын IPv6 хувилбарт шилжүүлэх сургалт
болно. Утас: 304258