ӨНӨӨДӨР: "Малчин эмэгтэйчүүдийн манлайлал" Үндэсний зөвлөгөөн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 3-ны өдөр үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд: “Малчин эмэгтэйчүүдийн манлайлал” чуулган, Үндэсний
зөвлөгөөн болно.
10.30-12.00 цагт: Монголын Хэвлэлийн хүрээлэнд Үндсэн хуулийг өөрчлөх шаардлага, шударга ёс, хариуцлагын тогтолцоо, баталгаажилтын талаар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” нээлттэй, цуврал хэлэлцүүлгийн эхний уулзалт болно.
10.00 цагт: ГХЯ-нд НҮБ-ын
Ази, Номхон далайн
Бүс нутгийн Эдийн засаг, Нийгмийн комисс (ESCAP), Эмэгтэйчүүдийн бизнесийг сэргээн
босгох сан (WERF)-гийн санхүүжилтээр хэрэгжих “Эмэгтэйчүүдийн
бизнесийг сэргээн босгон өргөжүүлж өсөлтийг дэмжихэд чиглэсэн мэдээлэл
технологийн компаниудад тэтгэлэг олгох хөтөлбөр”-ийн Монгол Улс дахь цахим нээлт, хэвлэлийн хурал болно.
11.00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд “Чингис хааны Дэлхийн академ”-ийн ерөнхийлөгч П.Давааням Чингис хааны Аугаа их өвийг Монгол Улсад аугаа их хөрөнгө оруулалт болгон зөв нутагшуулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн хуульчлах “Мөнхийн санал”-ыг төрийн гурван удирдлагад хүргүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
11.00 цагт: “ЗМ”
сонины үндэсний
мэдээллийн төвд: “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг Сар шинийн баяраас өмнө
өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих талаар иргэдийн төлөөлөл
мэдээлнэ.
11.00 цагт: Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд: "Сар бүрийн 3: Цусаа бэлэглэх өдөр”-ийн 95 дахь удаагийн үйл ажиллагааг “Сэтгэлийн 1000 үйлс” ТББ-аас
зохион байгуулна.
11:30
цагт: 3М" сонины үндэсний мэдээлийн төвд: “Ворлд плас” зэрэг компанийн гаргасан койны луйврын талаар хохирогчдоос мэдээлнэ.
13:00-15:00 цагт: Сүхбаатарын талбайд: Японы Засгийн газрын “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд байгаль орчны салбарт богино долгионы холбоогоор тоноглосон 30 автомашин хүлээлгэн өгнө. Энд 21 сав газрын захиргааны дарга, байгаль хамгаалагч нар оролцоно. Утас:8803-8882.
14.00 цагт: БШУЯ-нд “Монголын Ардын болон гавьяат багш нарын холбоо” ТББ-аас Монгол Улсад дээрх эрхэм алдар цолоор шагнагдсан 860 гаруй хүмүүсийн түүхчилсэн намтар зургаар гаргасан номын нээлт болно.
14:00 цагт: Нийслэлийн “Хангарди” ордонд Улаанбаатар хотын ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон "Манай хороо, миний гудамж" аяны талаар мэдээлнэ. Утас: 9916-0069.