ӨНӨӨДӨР: “Их жанжин Д.Сүхбаатар дүрслэх урлагийн бүтээлд мөнхөрсөн нь” үзэсгэлэн нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 2-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00-18.00 цагт: Монголын Хүүхдийн ордонд: Дэлхийн нийтийн Тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын
хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого болон ногоон хөгжил, тогтвортой
хөгжлийн боловсролыг дэмжигч "Олон
улсын
эко-сургууль, цэцэрлэг хөтөлбөр"-ийн Үндэсний YII чуулган болно.
11.00 цагт: “Юнион” төвд “Монголын Төмөр зам” компани төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр тавих төмөр замуудын талаар мэдээлнэ. Утас: 9919-6244.
11.40 цагт: Үндэсний музейд "ИХ ЖАНЖИН ДАМДИНЫ СҮХБААТАР ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛД МӨНХӨРСӨН НЬ" тусгай үзэсгэлэн нээгдэнэ. Утас: 7011-0913, 7011-0911.
12.00 цагт:“ЗМ”
сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын хүнд
суртал, хууль зөрчсөн, улсын төсөвт төвлөрүүлэх ёстой хөрөнгөөр үр ашиггүй зочид
буудал барьсан талаар
экологич Д.Туяа мэдээлэл хийнэ.
14.00 цагт: ШУА-ийн төв байранд: ШУА-ийн Их чуулганаар хүрээлэнгүүдээс 2022 онд хийсэн эрдэм шинжилгээний үйл ажиллагааны тайланг хэлэлцэн дүгнэнэ. Утас: 9971-7977.