Хорюүжи сүмийн ховор үзмэрийг 8K нягтаршилтайгаар дэлгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТОКИО. /NHK/. Японы Нара хотод байрлах Хорюүжи сүмийн хосгүй ховор үзмэрийн зургуудыг Токиогийн үндэсний музейн үйлчлүүлэгчид өндөр нарийвчлалтайгаар үзэх боломжтой болжээ.
Японы зураач Хата
но Читэй “Шотокү хунтайжийн
зурагчилсан намтар” хэмээх бүтээлийг Хэйан эриний үед /794-1185/ буюу 1000 орчим жилийн өмнө туурвисан түүхтэй.
Шотокү хунтайжийн домогт тулгуурлан бүтээсэн үзмэрийг гэмтэхээс хамгаалахын
тулд олон нийтэд ховор дэлгэн үзүүлдэг байна.
Харин Токиогийн
үндэсний музей нь энэхүү бүтээлийг өндөр нарийвчлал бүхий 8К нягтаршилтайгаар
дэлгэцнээ буулган үзэгчдийн хүртээл болгож байна. Үзэгчид мөн таблет ашиглан
зургийг томруулж жижигрүүлэн харахаас гадна тайлбарыг нь унших боломжтой байна.
Үзэсгэлэнд тавигдсан бүтээлийн хуулбарыг бодит хэмжээгээр нь харуулсан самбарыг мөн байрлуулсан нь дижитал зурагтай нь харьцуулах боломжийг үзэгчдэд олгож байгаа юм байна. Хорюүжи сүм нь Японы баруун хэсэгт орших эртний нийслэл Нара хотод байдаг, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар юм.
Д. Амартуяа