“NASA”-гийн аппарат баавгайн нүүртэй төстэй тогтоцын зургийг буулгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Агаарын
уудам, сансрын нислэгийг шинжлэн судлах төвийн /NASA/ “Mars
Reconnaissance Orbiter” тойрог замын
аппаратад суурилуулсан өндөр нарийвчлал бүхий зураг авах зориулалттай “HiRISE” камер
өнгөрсөн 12 дугаар сард Ангараг
гаргийн гадаргуу дээрх нэгэн өвөрмөц тогтоцын зургийг буулгажээ.
Тодруулбал, Ангарагийн
гадаргуу дээр үүссэн дугуй хэлбэртэй хагарал нь баавгайн толгойг, түүний дотор
үүссэн хоёр тогоо нь нүдийг, V хэлбэрийн
нуралт нь баавгайн хамрыг дүрсэлсэн мэт харагдаж байжээ.
Аризонагийн их
сургууль “HiRISE” камерыг “Ball Aerospace” компанитай
хамтран бүтээсэн бөгөөд энэхүү зургийг нэгдүгээр сарын 25-ны өдөр олон нийтэд нээлттэйгээр
байршуулжээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард “NASA”-гийн “Curiosity” төхөөрөмж Ангараг гараг дээр цэцэгтэй төстэй
чулуулгийг мөн илрүүлж байсан юм.
“HiRISE” камер нь 2006 оноос хойш буюу “NASA”-гийн аппарат Ангараг гаргийн тойрог замд ажилладаг болсноос хойш Ангарагийн зургийг авч байгаа юм.
“NASA”-гийн эрдэмтэд энэхүү аппарат болон бусад
хэрэгслүүдийн тусламжтайгаар Ангарагийн агаар мандал, цаг агаар, уур
амьсгал, тэдгээрийн хувьсал өөрчлөлтийн талаар судалж байна. Мөн тойрог замын
аппарат нь ус, мөсний ул мөр хайж байгаагаас гадна ирээдүйд Ангарагийг судлах
төхөөрөмжүүдэд зориулан газардах газруудыг судалж байгаа ажээ.
Д. Амартуяа