Бэлчээр хамгаалах хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг болно

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-08-31 00:54:44

Бэлчээр хамгаалах хуулийн төслийн талаар орон нутгийн удирдлага, малчдаас санал авах хэлэлцүүлгийг Баянхонгор аймаг ирэх сарын 5-нд зохион байгуулахаар болжээ.

Баянхонгор аймаг НҮБ-ын ХХААБ, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл, Бодлого судлалын төвтэй хамтран хийх тус хэлэлцүүлэгт сум бүрээс газрын даамал, 3 малчин оролцох юм байна. Мөн “Ногоон алт” төсөл хэрэгжиж буй Баянлиг, Баянговь, Богд, Гурванбулаг сумуудаас сумын бэлчээр ашиглагчдын холбооны тэргүүнүүд нэмж оролцох аж.

Хуулийн төсөл боловсруулах үндэслэл шаардлага, хуулийн төслийн үзэл баримтлал, зарим онцлог зохицуулалтуудыг хэлэлцүүлгээр өрнүүлнэ. Мөн Хуулийн төслийн гол үзэл санаа болох бэлчээрийг гэрээгээр ашиглуулах талаар урьд хийгдсэн ажлын талаар болон төслийг сайжруулах, хэрэгжүүлэх талаар асуулга, санаа бодлуудыг нэгтгэх юм байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ