ӨНӨӨДӨР:"БНМАУ: Социализм ба бурхны шашин" номын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-30 06:12:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 30-ны өдөр болох үйл явдлын тойм:


09.00 цагт: МҮХАҮТ-д "Эрдэнэс Монгол" ХХК-ийн нээлттэй сонгон шалгаруулалтын ярилцлагын шалгалт эхэлнэ.


11.00 цагт: Төрийн ордонд: Ёслол, хүндэтгэлийн “А” танхимд: Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавьсан талаар  Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлнэ. Утас: 9977-1899.


12.00 цагт: ГХЯ-нд: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэвлэл мэдээллийн төлөөлөл, сэтгүүлч нартай уулзана.


15.00 цагт: Үндэсний номын санд: ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнд гүйцэтгэсэн БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХНЫ ШАШИН” сэдэвт суурь судалгааны төслийн ажлын үр дүнд хэвлэсэн “БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУДДИЗМ” (1944-1992), “БНМАУ: СОЦИАЛИЗМ БА БУРХНЫ ШАШИН” (аман түүх) бүтээлийн нээлт, шүүмж хэлэлцүүлэг болно. Утас: 9971-7977.

 

14.30 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд:”Өргөө амаржих газарт тариа андуурч хийсний улмаас хүн нас барсан хэргийн шүүх хурал болно.


-"Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа орон даяар үргэлжилж байна. Эхний шатны мэдээлэл цуглуулалт 2-р сарын 2-ыг дуустал улс орон даяар явагдана.

Холбоотой мэдээ