АРХАНГАЙ: 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны нээлтийг мөсний шагайн тэмцээнээр эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ, Үндэсний мөсний шагайн холбоо,
Архангай аймгийн Мөсний шагайн холбоотой хамтран 1 дүгээр
сарын 27-29-ний өдрүүдэд улсын цол олгох мөсний шагайн нээлттэй тэмцээнийг
зохион байгуулна.
Энэхүү тэмцээн нь
аймгийн түүхт 100 жилийн ойг угтаж зохион байгуулах үйл ажиллагаануудын албан
ёсны нээлт, улсын чанартай тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Мөсний шагайн тэмцээн
нь Архангай аймгаас гаралтай, Монгол Улсад зохион
байгуулдаг өвлийн спортын томоохон төрөл юм.
Энэ тэмцээнд 10 аймгийн 22 дэвжээний 300 орчим харваач, сонирхогчид хүрэлцэн
ирэхээр урьдчилсан бүртгэл байна. Тэмцээнд талын харваа, цуваа харвааны төрлөөр 3 харваач улсын
мэргэн цолны болзлыг хангах юм.
Тэмцээний нээлтийг 1 дүгээр сарын 27-ны 11.00 цагт хийхээр хөтөлбөр гарчээ.
Ташрамд хэлэхэд, Монголын мөсний шагайн холбоог 2000 онд албан ёсоор байгуулж улсын чанартай тэмцээн зохион байгуулснаас
хойш
Үлэмж дархан мэргэн- 4
Улсын Дархан мэргэн –
2
Улсын Хошой мэргэн – 9
Улсын Мэргэн – 43 төржээ.