НАТО-гийн тэргүүн БНСУ-д айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Yonhap/. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс
Столтенберг БНСУ-д ирэх долоо хоногийн эхээр айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн
яам даваа гарагт мэдээлжээ.
Й.Столтенберг Сөүл
хотноо нэгдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд хоёр хоногийн айлчлал хийж, Гадаад
хэргийн сайд Пак Жин, Батлан хамгаалахын сайд Ли Жон Соп тэргүүтэй Засгийн
газрын төлөөлөгчидтэй уулзах ажээ.
Тэрбээр мөн Сөүлийн
үндэсний оршуулгын газарт очиж, БНСУ-ын судалгааны байгууллагын зохион
байгуулах форумд оролцохоор төлөвлөжээ.
БНСУ-ын
Ерөнхийлөгч Юн Сок Ёлын засаг захиргаа НАТО-той хамтын ажиллагаагаа бэхжүүлж
байгаа үед энэ айлчлал болж байна. Юн Сок Ёл өнгөрсөн оны зургаадугаар сард
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон юм. Ингэснээр энэхүү уулзалтад
оролцсон БНСУ-ын анхны удирдагч болжээ.
Сөүлд
айлчилсныхаа дараа Й.Столтенберг хоёр өдрийн айлчлал хийхээр Японыг зорино.