ХОВД: “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярын онцлог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-01-23 11:37:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хар-Ус нуурыг түшиглэсэн "Мөнгөлөг шагшуурга-2023" мөсний баярын үйл ажиллагааны онцлог гэвэл  нуурын эргэн тойронд их хэмжээний хог хаягдал үүсгээгүй, мөсөн дээр машин гаргаагүй, эко бие засах газар байгуулан ашигласан зэрэг олон талаараа байгальд ээлтэй байдлыг бүрдүүлж чаджээ.


Түүнчлэн  Ховд аймагт аж төрж буй захчин, мянгад, өөлд, торгууд зэрэг 13 угсаатны дахин давтагдашгүй өв соёл, түүх, биет болон биет бус өвийг нэг дор үзэх боломжийг олгосноороо онцлогтой байлаа.
  

Тус баярын үйл ажиллагаанд оролцох, үзэж сонирхохоор ирсэн иргэд ихэвчлэн үндэсний хувцас, хэрэглэлээр гоёсон байв.


 

Холбоотой мэдээ