МСНЭ-ээс 2023 оныг "Сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрхэмлэх жил" болгон зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-01-23 13:21:03
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МСНЭ-ийн ээлжит Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл 2023 оны 1 дүгээр сарын 19-нд хуралдан бүрэн эрхийн дөрвөн жилийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн тодорхойлжээ. 


Улмаар Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хөгжил, нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгөх, цаашдын хөгжлийн хандлага,стратегийг тодорхойлох, үүн дундаа сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрэмбэлэх, мэргэжлийн нэр хүндийг өргөх, нийгмийн дэмжлэгийг хүлээхүйц төвшинд хүргэх зорилгыг дэвшүүлсэн байна. Дээрх зорилгод хүрэхийн тулд сэтгүүлч, редакц, салбарын бүхий л талуудыг уриалан зохион байгуулахад  мэргэжлийн төв байгууллагын хувьд МСНЭ манлайллын үүрэг хүлээн ажиллах аж. Энэ хүрээнд 2023 оныг “Сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрхэмлэх жил" болгон зарлахаар тогтож, үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан байна. 


Мөн Удирдах зөвлөлийн тус хуралдаанаар МСНЭ-ийн гүйцэтгэх захирал Э.Болортулга ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг дүрмийн 4.27.4-ийг үндэслэн хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар хүсэлтийг хүлээн авчээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нь бүрэн эрхийнхээ хүрээнд буюу МСНЭ-ийн дүрмийн 4,60-ийг үндэслэн Удирдах зөвлөлийн гишүүн, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Ууганбаярыг МСНЭ-ийн гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлснийг олонхийн саналаар дэмжиж, Б.Ууганбаярыг МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Гүйцэтгэх захирлаар томилжээ.

Холбоотой мэдээ