"Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-16 13:43:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийг баярыг угтаж “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг энэ сарын 20-ноос 2 дугаар сарын 20 хүртэл зохион байгуулна.


Өргөтгөсөн худалгаа гаргахаар одоогоор 15 байршлыг сонгоод байгаа талаар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв. Иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг мэдээлэл байдаг тул энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.


Холбоотой мэдээ