ӨНӨӨДӨР: Байгаль хамгаалах багц хуулийн төслийг хэлэлцүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-01-12 06:32:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 12-ны өдөр болох үйл явдлын тойм:


10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. 

11.00 цагт: Төрийн ордонд АН-ын “4/11 Мэдээллийн цаг”-аар тус намын ҮБХ-ны хурал, мөн Эв нэгдлийн гэх хууль бус Үндэсний Бодлогын Хорооны хурал болон үүсээд байгаа асуудлаар АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд, И.Мөнхжаргал нар мэдээлнэ.

12.00 цагт: “Интерном”-д сэтгүүлч О.Оюунжаргалын “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг танилцуулна. 


13.00 цагт: УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Байгаль хамгаалах багц хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна.

14.00 цагт: нийслэлийн "Хангарди" ордонд халтиргаа гулгааг арилгах их цэвэрлэгээг ирэх баасан гарагт хийх талаар  мэдээлнэ. Утас: 8975-5575.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн үргэлжилж байна.


Холбоотой мэдээ