СЭЛЭНГЭ: Сэлэнгэ аймгийн мал сүрэг 1.4 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-31 08:46:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2022 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр 1912.8 мянган толгой мал тоолуулав. Энэ нь өмнөх оноос 26.1 мянган толгойгоор буюу 1.4 хувиар өссөн байна.


Сэлэнгэ аймгийн нийт мал сүрэг 2022 оны жилийн эцэст адуу 129.2 мянга буюу 6.76 хувь, үхэр 298.5 мянга буюу 15.61 хувь, тэмээ 0.5 мянга буюу 0.03 хувь, хонь 857.6 мянга буюу 44.84 хувь, ямаа 626.8 мянга буюу 32.77 хувийг эзэлж байна.


Мал тооллогын урьдчилсан дүнгээр Орхонтуул сум 261472 толгой мал сүргээр тэргүүлсэн байна. Удаах байруудад Баруунбүрэн сум 201071, Цагааннуур сум 184325, Баянгол сум 180317, Сайхан сум 131964 толгой мал тус тус тоолуулжээ.

 

Холбоотой мэдээ