Хятадад цахилгаан автомашин худалдан авагчдын тоо нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-08-29 12:39:24

БЭЭЖИН. /TASS/. Цахилгаан хөдөлгүүртэй автомашиндаа дугаар авах хүсэлт гаргасан Бээжин хотын оршин суугчдын тоо 60 мянгаас давсан тухай Хятадын Олон улсын радио мэдээллээ.

Бээжин хотын захиргаа энэ онд 150 мянган автомашинд шинэ дугаар олгохоор төлөвлөснөөс 60 мянга нь цахилгаан автомашин юм. Сүүлийн үед Хятадад цахилгаан автомашиныг цэнэглэх станцууд олноор байгуулагдсан, дугаар авахад хялбар байдаг зэрэг шалтгаанаар цахилгаан автомашин худалдан авах нь түгээмэл болжээ.  

2015 оны тоон мэдээгээр, Хятадад 370 мянган ширхэг цахилгаан автомашин борлуулсан нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болж байна. Өнгөрсөн онд тус улсад 407 мянган ширхэг ийм төрлийн автомашин бүртгэгджээ. 

Сүүлийн жилүүдэд Бээжин хотод шинэ автомашинд дугаар олгох явдлыг хязгаарласан бөгөөд сугалаагаар азтаныг тодруулдаг болсон байна. Автомашин нь агаарын бохирдуулж буй гол эх үүсвэрүүдийн нэг бөгөөд Бээжин хотод бохирдлын түвшин маш өндөр байгаа юм.  

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ