СЭЛЭНГЭ: Бүх сумын нутгаар их хэмжээний цас орж шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн УЦУОША-наас энэ сарын 24-нд өдөртөө, 24-25-нд
шилжих шөнө бүх сумын нутгаар их хэмжээний цас орж, шуурахыг анхаарууллаа.
2022 оны 12
дугаар сарын 23-ны 20.00 цагаас 12 дугаар сарын 24-ний 20.00 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бүх сумын
нутгаар цас орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18-23 градус,
өдөртөө -11-16 градус хүйтэн байна.
Аймгийн төв
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун
хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18-20 градус, өдөртөө -14-16 градус
хүйтэн байна.
2022 оны 12
дугаар сарын 25-29-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 24-25-нд
шилжих шөнө бүх сумын нутгаар ахиу цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө
-22-27 градус, өдөртөө -12-17 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтэрнэ.