Женевт 2025 оноос автомат жолоодлоготой цахилгаан автобусны үйлчилгээ нэвтрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ЖЕНЕВ. /Swiss Info/. Швейцарын Женев хотод автомат жолоодлоготой
цахилгаан автобусны 24 цагийн үйлчилгээг 2025 оноос туршилтын журмаар нэвтрүүлэхээр
болжээ.
Швейцарын Өргөн
нэвтрүүлгийн корпорацийн “Swissinfo” цахим хуудсанд пүрэв гарагт мэдээлснээр, Женев “Horizon Europe” хөтөлбөрийн “ULTIMO” санаачилгын хүрээнд автомат жолоодлоготой
автобусны үйлчилгээг турших Европын гурван хотын нэгээр сонгогджээ.
Женевээс гадна Германы Кронах, Норвегийн Осло хотууд мөн сонгогдсон бөгөөд эдгээрт 45 тээврийн хэрэгслийг туршилтын журмаар үйлчилгээнд нэвтрүүлэх ажээ.
“Санаачилгын хүрээнд автомат
жолоодлоготой тээврийн хэрэгсэлд осол, зөрчил гарсан тохиолдолд хэрхэн хариу
арга хэмжээ авах зэрэг зорчигчдын аюулгүй байдлыг хангах асуудалд түлхүү
анхаарна. Мөн тасалбарын үнэ, автобусны зорчих зай болон бусад хууль эрх зүйн
орчныг судална” гэж дээрх мэдээнд дурджээ.