ӨНӨӨДӨР: Монгол Улс, БНХАУ-ын сэтгүүлчдийн 13-р форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-23 06:36:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 23-ны өдөр болох үйл явдлын тойм:


 09.00 цагт: “Ялалт плаза” төвд Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-аас “Модлог” цуврал сургалт лекцээр хөх далан хальс жимсгэний судалгаа инновацийг танилцуулна.


09.30 цагт: “Блью Скай” зочид буудалд Монгол Улс, БНХАУ-ын сэтгүүлчдийн 13-р форум "Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе" сэдвийн хүрээнд хоёр улсын байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг хөндөн зохиогдоно. Утас:9909-7968.


10.00 цагт: Төрийн ордонд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. 


11.30 цагт:Монгол ньюс мэдээллийн төвд "Минтранс" болон "Нөхөрлөл зам" ХХК-иас хот хоорондын зорчигч тээврийн суудал ашиглалтын талаар мэдээлнэ.

Холбоотой мэдээ