АРХАНГАЙ: Төсвийн орлогын төлөвлөгөөг 23.4 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-22 11:47:44

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2022 оны 11 дугээр сард аймгийн төсөвт 27.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 29.4 тэрбум төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 23.4 хувиар давуулан биелүүлсэн байна.


Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 14.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэхээс 15.6 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 22.5 хувиар давуулан биелүүлжээ.


Аймгийн төсвийн орлогын 47.0 хувийг тусламжийн орлогоор, 27.2 хувийг орлогын албан татвараар, 6.3 хувийг хөрөнгийн албан татвараар, 13.8 хувийг бусад албан татвараар, 5.3 хувийг татварын бус орлогоор, 0.4 хувийг хөрөнгийн орлогоор бүрдүүлж байна. Орлогыг нэр төрлөөр нь үзвэл, малын тоо толгойн албан татвар, бууны албан татвар, хөрөнгийн орлого, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, байгалийн ургамал ашигласны төлбөр, рашааны нөөц ашигласны төлбөр, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрөөс бусад нэрийн орлогыг 105.7 хувиас 8.2 дахин ихээр давуулан биелүүлсэн байна.

Холбоотой мэдээ