В.Путин жил тутмын илгээлтээ хойшлуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-12-22 11:47:08

МОСКВА. /RT/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны улсын хурал буюу парламентдаа тавьдаг жил тутмын илгээлтээ ирэх онд тавина гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков лхагва гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Кремлийн төлөөлөгч энэ үйл явдлыг хойшлуулсан шалтгааны талаар тайлбар хийгээгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч жил бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлаа энэ жил мөн хийгээгүй юм. 


Өнгөрсөн жил В.Путин дөрөвдүгээр сард парламендтаа хандаж үг хэлж байв. ОХУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо өнөөгийн байдлыг дүгнэж, дотоод, гадаад бодлогынхоо гол чиглэлүүдийг тодорхойлдог учир түүний илгээлт чухал ач холбогдолтойд тооцогддог.

Холбоотой мэдээ