Хагас тэрбум төгрөгийн тусламж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-28 22:58:14

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд долоон сарын 10-ны байгалийн гамшигт нэрвэгдсэн айлууд амьдрал ахуйгаа тохинуулаад байна.

Тэдгээр иргэдэд эхлээд Засгийн газраас 70 эсгий гэр, 90 сая төгрөгийн хүнс олгосны дараа «Сод Монгол», «НИК» компаниуд, Мобиком корпараци, Улаан загалмайн нийгэмлэг, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Мурат, Уяачдын холбоо, Дэлхийн зөн, Адра олон улсын байгууллага, Мусульман шашны нийгэмлэг, Казахстаны Шымкент муж, Дархан, Шарын голын иргэд, Улаанбаатар хот дахь нутгийн зэвлөл зэрэг байгууллага иргэдээс 600 сая орчим төгрөгийн хандив тусламж ирсэнийг гамшигт өртсөн айл өрхүүдэд хохирлынх нь зэрэглэлээр нь тарааж өгсөн.

Мөн аймгийн удирдлагын зүгээс 123 сая төгрөгийн өртөгтэй цахилгаан шугам сүлжээ татах, дөрвөн худаг гаргах ажил хийгдсэн. Казахстаны Засгийн газрын тусламж одоо ирж байгаа бөгөөд тэр хөрөнгийг нийтэд хүртээлтэй, удаан ашиглах зүйлд зарцуулахаар боллоо.                     

Ш.Айзаря

Холбоотой мэдээ