АРХАНГАЙ: Ойн мэргэжлийн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг 8 аж ахуй нэгж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-15 12:06:08

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас ойн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон 28 аж ахуйн нэгжийн 36 мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор БОАЖЯ-нд зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг уламжилж өгчээ. 

Мөн мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөл шинээр хүссэн 8 аж ахуйн нэгжийн 11 мэргэжлийн чиглэлээр тусгай зөвшөөрлийн материал, боловсон хүчин, техник, тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаанд дүгнэлт хийж, хүсэлтийг БОАЖЯ-нд хүргүүлэн мэргэжил, арга зүйн зөвлөмж өгсөн байна.

БОАЖГ-аас “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл”-тэй хамтран Батцэнгэл сумын "Бөхөн шар", "Өндөр-Овоот", Эрдэнэмандал сумын "Цорго", "Урт шивэрт", Хайрхан сумын "Нягт" зэрэг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан нөхөрлөлүүдэд хүлээлгэн өгөөд байна.

Холбоотой мэдээ