Нэр хаягийг хослуулан бичихийг үүрэг болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-08-27 01:17:06

Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан ажлаа хүлээж аваад анхны захирамжаа гаргалаа.

Тодруулбал Улиастай сумын  “Албан байгууллага, гудамж талбайн нэр хаягийг кирил болон үндэсний бичиг”-ээр хослуулан бичихийг үүрэг болгожээ.

Албан байгууллага болон гудамж талбайн нэр хаягийг 9 дүгээр сарын 1-ний дотор кирил болон үндэсний бичгээр хаягжуулахыг сум, байгууллагын дарга нарт үүрэг болгосон байна. Мөн  иргэдээ сонсох ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтийг хангуулах тухай  А/208 дугаар захирамж гаргаж , иргэдээ сонсох ажлыг аймгийн хэмжээнд өрнүүлээд байна. Энэ ажлын хүрээнд аймгийн байгууллага бүхэн дотоод журам, ажлын төлөвлөгөө, чиглэлдээ иргэдийн саналыг тусгах, сум, байгууллагын ажил дүгнэх үзүүлэлтийн гол шалгуур үзүүлэлт болгох, аймгийн ЗДТГ-т “Иргэдээ сонсъё” утас ажиллуулж, иргэдээс ирсэн санал хүсэлтийг шуурхай барагдуулах, иргэнд эргэн мэдээлэх, энэ талаар зохион байгуулсан ажлыг 7 хоног тутамд аймгийн Засаг даргад танилцуулж ажиллахаар болжээ.

Б.Мягмарсүрэн /Завхан/

Холбоотой мэдээ