АРХАНГАЙ: 45 малчин өрхөд зэвэрдэггүй ган сав өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-12-12 09:03:53
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ”Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” арга хэмжээ хэрэгжиж байна. Хүнсний аюулгүй байдал, тэр дундаа сүү, цагаан идээний аюулгүй байдлын эхлэл нь хүнсний зориулалттай сав хэрэглэх явдал юм. Дээрх хөтөлбөрийн хүрээнд малчин эмэгтэйчүүдийн дунд хүнсний аюулгүй байдлын хэлэлцүүлэг болох үеэр хуван биш төмөр, ган сав хэрэглэж, хэвшил болгох тухай асуудал хөндөгдсөн юм.
Тэгвэл энэ амралтын өдөр "Малчин эмэгтэйчүүд ба аюулгүй хүнс” арга хэмжээний хүрээнд аймгийн ЗДТГ, ХХААГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Хуванцар хэрэглээ ба хүнсний аюулгүй байдал” сургалтыг "Хасу", "Архангайд үйлдвэрлэв" худалдааны төвийн сүү, цагаан идээний худалдаа эрхлэгчид болон Эрдэнэмандал, Чулуут, Хангай, Тариат, Цахир, Өндөр-Улаан, Ихтамир сумын 60 гаруй саальчин бүсгүйчүүдэд “Хүнсний аюулгүй сав” сургалтыг зохион байгуулсан.
Сургалтын төгсгөлд аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын захиалгын дагуу 20, 40 литрийн 90 ширхэг зэвэрдэггүй ган савыг 45 малчин өрхөд тус бүрд 7 нэр төрлөөр нь гардуулан өгчээ. Дээрх ган савыг “Чиглэл” ХХК үйлдвэрлэжээ.
Холбоотой мэдээ