Элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичгээ барив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
btlnmn@yahoo.com
2022-12-07 08:52:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр энэ сарын 5-нд Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт Итгэмжлэх жуух бичгээ барив.


Элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Элчин сайдаар  ажиллах хугацаандаа хоёр орны харилцааг боломжит бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.


Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р.Маркос Жр. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтойг тэмдэглээд, Элчин сайд С.Энхбаярт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.

Холбоотой мэдээ