Өсвөрийн таеквандогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгаас 3 тамирчин оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРӨсвөрийн болон ахмадын дэлхийн аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн ирэх 9-р садд Итали улсад зохион байгууллагдана. Тус тэмцээнд Монгол улсаас эх орноо төлөөлөн өсвөрийн 5, насанд хүрэгчдийн 7 тамирчин ороцох эрхээ авчээ.
Өсвөрийн 5 тамирчны 3 нь Сүхбаатар аймгийн Эхлэл клубын тамирчид бөгөөд Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож “Тэргүүн байр” эзэлсэн шилдэг тамирчид юм байна. ДАШ Тэмцээний эмэгтэй 45 кг-ын жинд Эрдэнэбаяр овогтой Эрдэнэцэцэг, эрэгтэй 45 кг-ын жинд Лутбаяр овогтой Тэмүүлэн, 57 кг-ын жинд Баярмагнай овогтой Золбаяр нарын тамирчид оролцохор бэлтгэлээ хангаж байна.
“Бид сургуулилтандаа шаргуу ороод байгаа. Дэлхийн аваргад амжилт үзүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Харин хөрөнгө санхүүгийн асуудал хүнд байна. ирж очих зардал, байрны мөнгө гээд нэг хүүхдэд ойролцоогоор 5 сая төгрөг шаардлагатай. Тиймээс бид орон нутгийнхаа удирдлагууд, бизнес эрхлэгчид, мөн ард иргэдээсээ хандив цуглуулж байна” хэмээн тамирчдын багш н. Нэргүй ярьж байна.
Т. Одончимэг