ХОВД: Цэрэг, эх оронч хүмүүжил олгох “Соёмбо” танхим байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-12-06 12:05:28

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудад цэрэг, эх оронч үзэл төлөвшүүлэх асуудал хамгийн чухал байр суурь эзэлж байна. 

Иймээс Батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа, зэвсэгт хүчний түүхэн замналыг сурталчлах, хүүхэд, залуучуудад эх оронч үзэл, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” уриа бүхий дайчин алдрын Соёмбо” танхимыг Ховд аймгийн 26 сургуулийг түшиглэн байгуулахаар төлөвлөжээ.

Уг ажлыг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежээс эхэлж, өнөөдөр цэрэг, эх оронч хүмүүжил олгоход чиглэсэн “Соёмбо” танхимын нээлт хийлээ.

Энэхүү анги танхим нь  өсвөр үеийнхэнд  өвөг дээдсийнхээ дайчин өв уламжлал, өнөөгийн цэрэг, армийн ололт амжилтаас суралцах боломж олгоно. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах,  улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн ажлыг цаашид зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ