Баян-Өлгий, Архангай, Баянхонгорын баг шигшээ наймд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-05 09:46:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ нь СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 2 дахь өдрийн барилдаан /12.02/-д Баян-Өлгий аймгийн баг Дундговь аймгийн багтай учраа тааран өрсөлдсөнөөс Баян-Өлгий аймгийн баг 14:11-ээр ялалт байгуулж, шигшээ найман багийн нэгээр шалгарлаа.


Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик сэлгээгээр орж барилдан /2/, өсөх идэр начин Н.Мустафа /3/, аймгийн хурц арслан У.Береке /3/, М.Еркебулан /3/, аймгийн арслан Э.Тамираа /0/, аймгийн заан Е.Көптилек /3/ даваа  авсан бол, Дундговь аймгийн багт улсын начин А.Алтанхуяг /2/, Э.Даш /4/, Э.Ванданцэрэн /5/, аймгийн арслан Б.Доржсүрэн /0/, Д.Энхболд /0/, сэлгээгээр аймгийн заан Э.Мөнхболд/0/ даваатай барилдлаа.


Дундговь аймгийн багаас аймгийн заан Б.Анандпүрэв эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул оронд нь улсын начин А.Алтанхуяг орж барилдсан юм.



Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны гурав дахь өдрийн барилдаан /12.03/-д Архангай Ховд аймгийн багууд учраа тааран барилдсанаас Архангай аймгийн баг 13:12-оор ялалт байгуулж, шигшээ наймд шалгарлаа. Ялсан баг шагналын 5 сая төгрөгөө гардаж, давсан бөхчүүд давааны мөнгөө авцгаасан юм.


Архангай аймгийн багт улсын арслан Р.Пүрэвдагва /0/, улсын гарди М.Бадарч /4/, улсын харцага Б.Зоригтбаатар /4/, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ /1/, аймгийн хурц арслан С.Сүхбат /0/, аймгийн арслан Э.Мөнхжаргал /4/ даваа авсан бол Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /4/, улсын заан Б.Пүрэвсайхан /3/, улсын заан Б.Бат-Өлзий /2/, улсын начин Б.Сосорбарам /0/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /2/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /1/ даваатай барилдацгаалаа.


Архангай аймгийн багаас цэргийн арслан Л.Отгонбаатар эмчийн магадлагаагаар барилдах боломжгүй болсон тул сэлгээнд улсын арслан Р.Пүрэвдагва орж барилдсан юм.


Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 4 дэх өдрийн барилдаан /12.04/-д Өмнөговь, Баянхонгор аймгууд учраа тааран өрсөлдлөө.


Баянхонгор аймгийн баг 19:6-аар илт давуу ялалт байгуулж, шигшээ наймд шалгарч, шагналын 5 сая төгрөгөө гардсан юм. Тус багт улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү /1/, улсын начин Д.Цэрэнтогтох /4/, улсын начин Э.Батмагнай /5/, аймгийн арслан Б.Бат-Орших /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, сэлгээгээр орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /2/ даваа авсан юм.


Өмнөговь аймгийн багаас улсын заан Ц.Одбаяр /0/, улсын начин Ш.Дарханбат /0/, улсын начин Б.Мижидсүрэн /0/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /1/, аймгийн арслан М.Буяндэлгэр /3/, аймгийн заан Б.Баянсүх /2/ даваа авцгаалаа. 



Өнөөдөр Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 5 дахь өдрийн барилдаан /12.05/ оройн 19.00 цагаас болж Баянзүрх дүүргийн баг Завхан аймгийн багтай барилдана.

Холбоотой мэдээ