Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 112-520 төгрөгөөр суларлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-23 10:01:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 3369.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 520.93, өмнөх сарынхаас 112.79 төгрөгөөр суларлаа. 


Мөн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 10 дугаар сард 468.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.68, өмнөх сарынхаас 4.50 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 


Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны 10 дугаар сард 54.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.86, өмнөх сарынхаас 0.29 төгрөгөөр суларсан байна.

Холбоотой мэдээ