“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд 38 мянган инженер шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2022-11-17 08:50:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн ухааны чиглэлээр суралцах оюутны тоо 5-10 дахин буурчээ. Энэ нь 2010 оноос хойшхи үзүүлэлт юм.


Өнгөрсөн оны байдлаар 34 мянган хүүхэд ЭЕШ өгснөөс 6 мянга шахам нь химийн мэргэжлийн чиглэлээр шалгалт өгчээ. Элсэн суралцагчдын тоо багасгах тусам энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдсаар байна.


Засгийн газрын “Шинэ сэргэлтийг бодлого”-д туссан төслүүдийг хэрэгжүүлэхэд 38 мянган инженер шаардлагатай байгааг ШУА-иас зохион байгуулсан “Шинэ сэргэлт-Химичдийн оролцоо” эрдэм шинжилгээний хурлаар хөндөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд химичдын оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн юм.


Манай улсад хими, химийн технологиийн чиглэлээр 8 лаборатори үйл ажиллагаа явуулж байна. Хэдийгээр мэргэжлийн боловсон хүчин дунд хэмжээнд байгаа ч өндөр ажиллагааны, сүүлийн үеийн тоног төхөөрөмж байхгүйгээс олон улсад өрсөлдөхүйц судалгаа, шинжилгээ хийх боломжгүй байгааг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Т.Аззаяа хэлж байлаа. 


Тэрбээр, судлагаа, шинжилгээний ажил хоцрогдсон арга технологиор хийгдэж буй учир олон улсын түвшинд арсөлдөж чадахгүй, түвшний ялгаатай байдалд очиж олигтой сайн бүтээл гарахгүй байна. Засгийн газраас боловсруулан гаргасан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрт нүүрстөрөгч багатай, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг бий богохыг манай улс зорьж буй. Үүний тулд мэргэжлийн боловсон хүчин, шинэ техник технологийн тоног төхөөрөмж шаардлагатай байгааг тэмдэглэн хэлж байв.


Инженерүүдийг бэлтгэхэд дунд сургуулиас эхлэн анхаарч, хүүхдүүдийг байгалийн шинжлэх ухаанд сонирхолтой болгоход чиглэсэн хөтөлбөр, лабораторийн орчин нөхцөлтэй болгоход анхаарч сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг оролцогчид хэлж байлаа.


Гарсан саналуудыг нэгтгэн боловсруулж БШУ-ы сайдад танилцуулсан бөгөөд саналуудыг Засгийн газарт хүргүүлэн, ажил хэрэг болгох юм. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн зургаан сэргэлт, түүн дотор аж үйлдвэрийн сэргэлтэд химийн шинжлэх ухаан хамгийн чухал үүрэгтэйг онцоллоо.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд химичдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын Химийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан юм.

Холбоотой мэдээ