ДУНДГОВЬ: “Төрийн албаны бүтээмж” зөвлөгөөн удирдлагын манлайллыг нэмэгдүүлэх зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-16 15:47:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас Канад улсын Засгийн газрын MERIT (Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах нь) төсөлтэй хамтран 11 дүгээр сарын 16-17-нд “Төрийн албаны бүтээмж” 2 өдрийн зөвлөгөөнийг зохион  байгуулж байна.  

Орон нутгийн удирдах албан тушаалтнуудын ур чадвар, ёс зүй, удирдлагын манлайллыг сайжруулж, төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус зөвлөгөөнөөр 15 сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, ИТХ-ын ажлын албаны дарга, ЗДТГ-ын дарга нарыг  чадавхжуулж байгаа аж.

Зөвлөгөөнөөр аймгийн ЗДТГ-аас “Шинэ сэргэлтийн бодлого-Хот хөдөөгийн шилжилт”, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого чиглэл, Төрийн хэмнэлтийн тухай хууль, үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журиам, Захиргааны актад тавигдах шаардлага, анхаарах асуудлууд, “Цахим сум, удирдлагын манлайлал" зэрэг сэдвүүдийн хүрээнд мэдээлэл өглөө.

Түүнчлэн цахим шилжилт, тоон гарын үсэг олголт, урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоо, өвөлжилтийн бэлтгэл, боловсролын шинэчлэлийн нөхцөл байдлыг хариуцсан хэлтэс, агентлагаас танилцуулж, “Орон нутгийн түвшинд төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Зөвлөгөөний 2 дахь өдөр MERIT төслийн сургагч багш, зөвлөх, Засгийн газрын ХЭГ, Төрийн албаны зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд “Орон нутгийн хамтын ажиллагаа” төслийн үр дүн, Төрийн албаны шинэчлэл, сахилга хариуцлага, Үр дүнд чиглэсэн төлөвлөлт, төсөвлөлтийн талаар мэдээлэл хийх ба үргэлжлүүлэн аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт “Хүний нөөцийг хөгжүүлэх жил”-ийн үр дүнгийн уулзалтыг зохион байгуулах ажээ. 

Холбоотой мэдээ