УИХ-ын хоёр байнгын хорооны хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-16 07:55:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын хоёр байнгын хорооны хуралдаан болно.


Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 10 цагт эхэлж, Зэвсэгт хүчний агаарын командлалын талаарх мэдээллийг хаалттай горимоор сонсох юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан 14 цагаас эхэлж, Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.


Өнөөдөр мөн Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төслийн талаар эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчдыг оролцуулсан хэлэлцүүлэг болох бол холбогдох ажлын хэсгүүд хуралдах товтой байна.



Холбоотой мэдээ