АН-ын бүлгээс Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-14 17:13:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүллээ.

Шаардлагад “Хэрвээ нүүрсний гэх энэ хэргийг замхруулбал танай Засгийн газрыг мөн тэдний адил хэмээн үзэж, улс төрийн хариуцлага хүлээлгэхийн төлөө ажиллахаа мэдэгдэж байна. Оффтейк гэрээнүүдийн нөхцөл, Тавантолгойн бүлэг ордын уурхайн ам болон хилийн үнэ, экспортлосон нүүрсний тоо хэмжээний зөрүүг олон нийтэд ил болгох хэрэгтэй.

Хоёр сая тонн нүүрсний хулгай, хил давдаг хоосон машинуудын эзэн, холбогдогчдыг нийтэд зарлах хэрэгтэй. Ил болсон ч шийдэгддэггүй, замхран мартагддаг олон хулгай луйврын адил нүүрсний хэрэг замхран алга болохыг Ардчилсан намын бүлэг хэрхэвч зөвшөөрөхгүй” гэжээ.


Холбоотой мэдээ