ХӨВСГӨЛ: Хөдөө орон нутагт эмч дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-14 11:27:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт 270 гаруй эмч ажиллаж байгаа бөгөөд нөөц 87 хувьтай байна. 


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг сайжруулахад залуу эмч нарт эрүүл мэндийн бодлого, чиглэл, хэрэгжиж буй эрх зүйн баримт бичиг, эмнэлгийн нэн тусламж үйлчилгээний шинэ мэдлэг мэдээлэл олгох, чадваржуулах зорилгоор “Залуу эмч нарын хамтын оролцоо” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн газраас зохион байгуулж байна.


Сургалтад сүүлийн 3 жил их, дээд сургууль төгсөөд орон нутагт ирж ажиллаж байгаа 50 гаруй эмч нар оролцож байна. Алслагдсан баг, хөдөө орон нутагт ажиллахад залуу эмч нарын хувьд орон байр, цалин хөлс гээд нийгмийн асуудал хүнд байдаг учраас ихэнх эмч нар төв суурин газарт шилжих, суурьших нь элбэг байдаг гэнэ. Тиймээс орон нутагт ирж буй эмч нарын нийгмийн асуудал, тулгамдаж буй асуудлуудыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг залуу эмч нар хэлж байлаа.

 

 

Холбоотой мэдээ