Аравдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-10-05 09:55:27

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

09:00 цагт “ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах нь” сэдэвт үндэсний сургалт Богд хааны Ордон Музейд болно.

10:00 цагт Монгол дахь Дэлхийн Банкны Суурин Төлөөлөгчийн Газарт Зүүн Ази Номхон Далайн бүсийн эдийн засгийн тоймыг танилцуулна.

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар 10 дугаар сарын 7-ны өдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар НЗДТГ-ын А танхимд мэдээлэл хийнэ.

10:30 цагт Удирдлагын акадмемид тус академийн шинэчилсэн номын сангийн нээлт болно.

11:00 цагт Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярт зориулсан “Жаранг түүхэлсэн агшин” үзэсгэлэн нээлт Q art gallery-д болно.

11:00 цагт Элэгний Б вирусын эсрэг үндэсний хэмжээний хөтөлбөр эхлүүлж байгаа талаар Эрүүл Мэнд, Спортын Яам, Нийгмийн Халамж Үйлчилгээний Газар, Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбоо, Хаппи Веритас оношилгооны төвийн мэргэжилтнүүд Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

11:00 цагт МЗХ-ны Залуучуудын бизнесийн байнгын хорооноос зохион байгуулах Монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргах, залуу бизнес эрхлэгчдийг Хятад улсын зах зээлд гаргах боломжийн талаар танилцуулах арга хэмжээ "Үндэсний мэдээллийн төв"-д болно.

12:00 цагт Монгол улсад гэрэл зургийн алба үүсч хөгжсөний 80 жилийн ой баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно.

12:00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Да хүрээ захыг СХД-рүү нүүлгэх болсонтой холбоотой асуудлаар Хэвлэлийн Хүрээлэнд мэдээлэл хийнэ.

12:30 цагт "Намрын ногоон өдрүүд 2015" нэгдсэн арга хэмжээний хаалтын ажиллагаа Мишээл экспо төвд болно.

12.30 цагт МХЕГ-ын хурлын танхимд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр аян зохион байгуулах талаар мэдээлэл өгнө.

12:30 цагт Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан БСШУЯ-аас оны шилдэг багш, сургууль, цэцэрлэгүүдийг тодруулах арга хэмжээ БСШУЯ-нд болно.

13:00 цагт Нийслэлийн Баянгол дүүргийн багш нарыг баярын арга хэмжээ UB PALAСE-д болно.

13:00 цагт Залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар "Жаргалтай айл манайх" нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө "HI-FI CD shop"-ийн гаднах талбайд хийнэ.

15:00 цагт Чингис бондын хөрөнгөөр баригдсан Буянт-Ухаа 1 хорооллын зүүн талын байрны дэргэд барилгын стандарт зөрчин 12 давхар барилга барихаар газар шорооны ажил хийж буйг  эсэцргүүцэж иргэд жагсаал хийнэ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд