БУЛГАН: Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг 90,1 хувь хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-11-09 16:03:17

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90.1 хувиар хангаад байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 


Аймгийн хэмжээгээр өвс, тэжээлийн хэрэгцээг 86.1, аймгийн аюулгүйн нөөцийг 100,0, сумын аюулгүйн нөөцийг 71.0 хувь хангасан байна. Аймгийн аюулгүйн нөөцөд 300,0 тонн өвс, 80 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 1036 тонн өвс, 328.8 тонн тэжээлийн нөөц бүрдүүллээ.

Малчид өвс 126,5, ногоон тэжээл 7,1 үйлдвэрийн тэжээл 2,8, гар тэжээл 2,1 мянган тонныг бэлтгэсэн байна. Мөн 560 тонн сүрэл, 422,0 тонн дарш, ногооны хаягдал, 9.9 мянган тонн давс, хужир нөөцөлжээ. Баян-Агт, Бугат, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр суманд өвөлжилтийн бэлтгэлийг 91,1-97.1 хувиар хангаж, сайн зохион байгуулсан байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Уянга ярилаа.

Холбоотой мэдээ