Азербайжан, Арменийн хооронд хил хязгаар тогтоох комисс Брюссельд хуралджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-11-04 11:14:11

БАКУ. /Anadolu/. Азербайжан, Арменийн хооронд хил хязгаар тогтоох, аюулгүй байдлыг хангах комиссын гурав дахь уулзалт Брюссельд боллоо. 


Энэ удаагийн уулзалтын үеэр хоёр улсын хилийн заагийг тогтоох асуудлаарх хоёр талын комиссын хамтарсан ажлын журмын зохицуулалтыг шуурхайлахаар тохиролцлоо гэж Азербайжаны Гадаад хэргийн яам мэдээлжээ. 


Үүнээс гадна, Азербайжан, Арменийн хэлэлцэгчид дараагийн уулзалтыг зохион байгуулах өдөр, газрыг тогтохоор тохиролцсон байна. 


Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян, Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель нарын оролцоотойгоор энэ оны дөрөвдүгээр сарын 6-нд Брюссельд байгуулсан хэлэлцээрийн дагуу дээрх комиссыг байгуулжээ.


Комиссын анхны уулзалт тавдугаар сарын 24-нд Азербайжан, Арменийн хилийн Нахчыван хэсэгт болсон байна. 


Холбоотой мэдээ