ХӨВСГӨЛ: Мөрөн сумын Засаг даргаар Д.Идэрмөнхийг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-11-02 09:50:56

ХӨВСГӨЛ /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар Мөрөн сумын Засаг даргаар Д.Идэрмөнхийг томиллоо. Засаг даргын захирамжийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнгөн-Эрдэнэ гардуулан өгч амжилт хүслээ.


Д.Идэрмөнх 1984 онд Мөрөн суманд төрсөн. Орон нутгийн телевизэд сэтгүүлч, аймгийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч, хэвлэлийн албаны дарга, 2018 оноос Мөрөн сумын МАН-ын дэд даргаар, 2016-2020 онд Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч, 2021 оноос Мөрөн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан.

 

 

Холбоотой мэдээ