Улаанбуудайн 92.8 хувийг хураагаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-02 09:39:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын нэгний байдлаар үр тарианыхаа 93.4, улаанбуудайн 92.8, төмсний 96.9, хүнсний ногооны 103.6, тэжээлийн 73.3, тосны ургамлын 82.2 хувийг хурааж аваад байна.


ХХААХҮЯ-ны мэдээллээр, ургац хураалтын явц 325.5 мянган га-гаас 388.3 мянган  тн үр тариа, үүнээс 305.4 мянган  га-гаас 366.1 мянган тн улаанбуудай, 19.2 мянган га-гаас 208.8 мянган тн төмс, 11.5 мянган га-гаас 130.9 мянган тн хүнсний ногоо, 49.8 мянган га-гаас 129.7 мянган тн тэжээлийн ургамал, 94.9 мянган га-гаас 39 мянган тонн тосны ургамал хураан авчээ. 

Холбоотой мэдээ