ГОВЬ-АЛТАЙ: Боловсролын салбарын ажилтнууд чадавхжуулах сургалтад хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгааллын үйл ажиллагааны хүрээнд өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр боловсролын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, бэлэн байдлыг хангах” сургалт болов.
Боловсролын байгууллагад гамшгаас хамгаалах болон хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хууль, бусад хуулиуд, стандарт норм, норматив, бичиг баримт, түүний хэрэгжилтийг хангуулах, сургууль, дотуур байрны орчны аюулгүй байдлыг сайжруулах, стандартыг хэрэгжүүлэх, дотуур байран дахь хүүхэд хамгаалал, ажилтнуудын ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах, болзошгүй гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор уг сургалтыг зохион байгуулжээ.
Сургалтад Говь-Алтай айгийн ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны 90 ажилтан оролцсон бол НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр аймгийн ЗДТГ, Боловсролын ерөнхий газар, Боловсрол шинжлэх ухааны газар хамтран явуулсан байна.