СЭЛЭНГЭ: Нэг шөнийн дотор согтуугаар хөдөлгөөнд оролцсон 19 зөрчил илэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар
суманд нэг шөнийн дотор согтуугаар тээврийн хэрэгсэл
жолоодсон 19 зөрчил илэрчээ.
Улсын хэмжээнд
зохион байгуулж байгаа "Илрүүлэлт оргодол-2022" нэгдсэн
арга хэмжээний хүрээнд “Уусан бол бүү
жолоод” аян Сэлэнгэ аймагт өрнөж байна. Энэхүү аяны хүрээнд нэгдсэн эргүүл,
хяналт шалгалтын ажлыг аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулж
байна.
Эргүүл, хяналтын явцад нэг шөнийн
дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 зөрчлийг илрүүлж, зам тээврийн осол,
хэргээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Улсын хэмжээнд өрнөж буй дээрх
үйл ажллагааны хүрээнд аймгийн Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, таслан зогсоох, эзэн, холбогдогч нь тогтоогдоогүй хэргийг илрүүлэх.
Цаашлаад оргон зайлсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд, эрэн сурвалжлагдаж буй
хүн мөн алдагдсан мал, эд зүйл,
тээврийн хэрэгслийг олж тогтоох.
Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилд
тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа
аж.
Иймд жолооч нар замын хөдөлгөөнд
оролцохдоо бусдад хүндэтгэлтэй хандаж, дүрмээ баримтлан, согтууруулах ундааны
зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг аймгийн
Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.