Япон улс инфляцтай тэмцэхэд зориулж 29 их наяд иений төсөв батална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-28 16:42:39

ТОКИО. /AFP/. Японы Засгийн газар иений ханшийн уналт болон инфляцыг бууруулах зорилгоор 29.1 их наяд иений нэмэлт төвийг баасан гарагт батлах төлөвтэй байна.


Ерөнхий сайд Кишида Фүмио хэлэхдээ, Засгийн газрын зүгээс дээрх төсвийг яаралтай баталж, цалинг нэмэгдүүлэхийг, мөн эрчим хүчний төлбөрийн өсөлтөд нэрвэгдсэн өрхүүдийг дэмжинэ гэжээ.


Японы зарим томоохон хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний төсвийн нийт зардал 39 их наяд иен хүртэл нэмэгдэж магадгүй байна.


Тус улсад бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн найман жилийн хугацаанд байгаагүйгээр хурдацтай нэмэгдэж байгаа ч инфляц гурван хувьтай буюу АНУ болон бусад улс орноос хамаагүй доогуур байгаа юм.


Мөн энэ онд иенийн ам.доллартай харьцах ханш 20 гаруй хувиар унаж, баасан гаргийн байдлаар нэг ам.доллар 146 иентэй тэнцэж байна.


Улмаар Засгийн газраас иенийн ханшийг дэмжихийн тулд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа интервенц хийхэд зориулж, есдүгээр сард 20 тэрбум ам.доллар зарцуулжээ.   

Холбоотой мэдээ