ЗАВХАН: Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг 20 оюутан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-25 17:28:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын нэрэмжит тэтгэлэгт оюутнууд шалгарлаа.

Завхан аймаг оюутан залуучуудынхаа мэдлэг боловсрол, ур чадвар, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэг олгодог. 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгасны дагуу аймгийн Засаг даргын нэрэмжит тэтгэлгийг зарласан.

Ингээд аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг батлагдсан шалгуур үзүүлэлтээр дүгнэж, тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт, материалаа ирүүлсэн 43 оюутнаас шилдэг 20 оюутныг шалгарууллаа. Тухайлбал, МУИС-ийн оюутан Г.Сарнай, Н.Эрдэнэсүрэн, Б.Одончимэг, АШУҮИС-ийн оюутан А.Ариунцэцэг, О.Бүрэнцогт, З.Цэнд-Очир, А.Ариунзаяа, Б.Даваажаргал, Б.Бадамцэрэн нар тэтгэлэг авахаар боллоо.

Мөн СЭЗИС-ийн оюутан Б.Даваадэмбэрэл, М.Пүрэвбаатар, Ж.Цэнд-Аюуш, ХААИС-ийн оюутан Ш.Оюундарь, ДХИС-ийн оюутан Б.Уртнасан, Төмөр замын дээд сургуулийн оюутан Ө.Мөнхзул, Б.Баасандорж, Б.Бямбацэрэн, Этүгэн Их сургуулийн оюутан М.Чанцалноров, М.Ренчинханд, Их Засаг Их сургуулийн оюутан Б.Сарнай нар тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг хүртэж, Засаг даргын “Батламж”-ыг гардан авлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ