Төсвийн байгууллагын ажилтан бүр 100 кг өвс бэлтгэх үүрэг өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-08-22 15:19:49

Архангай аймгийн Засаг дарга Цэцэрлэг хотод байгаа төсвийн байгууллагуудын ажиллагч нэг хүн 4 боодол буюу 100кг өвс бэлтгэх даалгавар өглөө.

Үүнээс харахад цагдаа, ОБГ, номын сангаас өгсүүлээд, хөгжимт драмын театр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг 34 байгууллагын 900 гаруй хүн 96,4 тонн өвс бэлтгэж аймгийн аюулгүйн нөөцөд тушаах аж.

Харин өвс бэлтгэх боломжгүй албан байгууллагууд мөнгөн хэлбэрээр, тухайн үеийн нэг боодол өвсний ханшаар тооцон МАА-н эрсдлээс хамгаалах сангийн 010051403 тоот дансанд тушааж баримтыг албан бичгийн хамт энэ оны есдүгээр сарын 15-ны дотор аймгийн ЗДТГ-т ирүүлж болох юм байна.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ