Шатар сонирхогчдын ДАШТ Мальта улсад үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-25 09:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мальта улсын Мелльеха хотноо шатар сонирхогчдын 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд үргэлжилж байна.

 

Энэ жилийн ДАШТ-д Монгол Улсаас спортын мастер Г.Оргил, Н.Содбилэгт Б.Отгонбаяр С.Төгөлдөр Э.Маргадгуа тэргүүтэй манай 5 шатарчин өрсөлдөж байна. Тэмцээний 3 дугаар өргийн дараа 5 тамирчин тун амжилттай тэмцээнээ үргэлжлүүлж байгаа аж.

 


Шатар сонирхогчдын ДАШТ-д монголчууд жил бүр өндөр амжилт гаргасаар ирсэн түүхэн уламжлалтай тэмцээн бөгөөд 2011 онд GM С.Билгүүн, WFM Б.Ану нар дэлхийн аварга цол хүртсэнээс хойш 10 дэлхийн аварга цолтон төрөн гараад байгаа билээ.

 

Ташрамд дуулгахад, Унгар улсын Будапешт хот хотноо энэ сарын 13-21-нд эрэгтэй шатарчдын чансаа ахиулах олон улсын тэмцээнд Их мастер А.Энхтуул эх орноо төлөөлөн оролцож 9 өрөг тоглож, 7 оноогоор тэргүүн байр эзэллээ. Түүнийг ОХУ-ын шатарчин, Их мастер Игорь Глек Владимирович дасгалжуулжээ.

 


ИМ А.Энхтуул энэ сарын 25-наас 11 дүгээр сарын 4-нд Энэтхэг улсын Дели хотод болох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Холбоотой мэдээ