Францыг зорих жуулчдын тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-22 14:00:42

ПАРИС. /KAZINFORM/. 2016 оны хоёрдугаар улиралд Францыг зорих жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс  4.8 хувиар буурчээ.

Францын Үндэсний статистикийн газрын мэдэгдсэнээр, тус улсыг зорих жуулчдын тоо зургадугаар сард эрс буурсан байна.

Ажиглагчдын үзэж буйгаар, жуулчдын тоо буурсан нь зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-нд Францад хөлбөмбөгийн Европын АШТ зохион байгуулсантай холбоотой ажээ.

Францад өнгөрсөн онд олон хүний аминд хүрсэн террорист халдлага нэг бус удаа болсон билээ. Тухайлбал, 11 дүгээр сард нийслэл Парис хотод 130 хүний аминд хүрсэн цуврал халдлага болсон бол зургадугаар сард Ницца хотод ачааны машинтай этгээд олон хүн цугласан талбай руу дайран орж, 84 хүний аминд хүрсэн юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ