Баян-Өлгийн багш нар сургалтад хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-22 03:33:21

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд тус аймгийн 700 багш цугларч сургалтанд оролцож байна.

Эдгээр багш нарт нийслэл Улаанбаатараас 25 эрдэмтэн мэргэд ирж хичээл зааж байна.

-Суурь боловсрол олгоход зориулагдсан сургалт дөрвөн өдөр явагдана. Шувтаргаар нь нийт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг хамарсан бага хурал зохион байгуулагдна. Сургалтын бодлогын дагуу манайд хүүхэд бүрийг хөгжүүлэх, авъяасыг нь нээхэд чиглэсэн номын хөтөлбөр зэрэг шинэчлэл амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгч байна. Нийт сургуулиуд шинэ хичээлийн жил болон өвлийн бэлтгэлийг хангалаа. Есөн сарын нэгэнд хичээл эхлэхэд бэлэн байна гэж боловсрол, соелын газрын дарга Х.Имаммагзам ярьж байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ